Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны урилгаар удирдаач Шарли Барбие манай оронд ирээд байгаа билээ. Тэрээр Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн коллеж, Сити дээд сургуулийн оюутнуудтай хамтран Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг үзэгч та бүхэнд толилуулах “Францын хөгжмийн үдэш” тоглолтын бэлтгэлдээ ороод байна.
Тоглолт 2015 оны 04-р сарын 22-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074 дугаарын утаснаас тодруулахаас гадна Mongolian state philharmonicфейсбүүк хуудаснаас тодруулна уу. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Франц хөгжмийн тансаг аялгуу эгшиглэх сонгодог өргөөнөө саатан морилно уу.