ҮЗЗ-ийн сонгууль дуусахад таван хоног үлдлээ

0a6139c1-102f-4e46-a9b3-f824352466c6Монголын Залуучуудын Холбоо 12 жилийн дараа буюу өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд V Их хурлаа зохион байгуулж, нийт 37 тогтоолыг баталсан. Үүний нэг нь ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулах тухай тогтоол юм. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй ҮЗЗ байгуулах сонгууль дуусахад 5 хоног үлдсэн байна.  ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм.ҮЗЗ-ийн анх дугаар хуралдаанаар олон олон асуудлыг хэлэлцэхийн  нэг нь улс төрчдийн хар жагсаалт.Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж цугласан залуус хар жагсаалтыг боловсруулан баталж, олон нийтэд танилцуулна. Энэ нийгмийн болж, бүтэхгүй болгоны уг үндэс нь улс төр, улстөрчид юм бол шинэчлэлийн их ажил ч тэр зүгээс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.ҮЗЗ-ийн сонгууль залуу хүн бүрт нээлттэй тул та өөрийн нэрийг дэвшүүлээрэй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …