Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын цэвэрлэх гудамж, талбайн хуваарь”-ийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 301 алба хаагчид 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 айлын гүүрнээс хойш Сэлбэ гол дагуух 500 метр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Мөн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасаг нь тухайн дүүргийн Засаг даргын тамгын газраас хуваарилсан газар, орчны хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийт 17 хэлтэс, тасгийн 1165 алба хаагчид хамрагдсан байна.