Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг нийслэлийн хэмжээнд тэмдэглэх ажлын төлөвлөгөө гарлаа

p19jcrpao51k1316c9ftr1q6711nd1Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой тэмдэглэх тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Top of Form тус ойг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Нийслэлийн салбар комиссыг байгуулж, ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргалаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллана. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхдийн өөрсдийн оролцоог хангасан, хүүхдэд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Харин ойг тэмдэглэх, зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардал болох 54.750.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ
90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Зохион байгуулах ажил Хаана Хугацаа Хэрэгжүүлэх байгууллага Хамтран хэрэгжүүлэх байгууллага
1.“Бид оролцъё, хөгжье, хамтаръя” хотын хөгжилд хүүхдийн оролцоо
1.1 Нийслэлийн  “Хүүхдийн чуулган” Монголын Хүүхдийн ордон 04/17 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүрэг
1.2 ЕБС-ийн сурагчдын дунд уралдаан, тэмцээн
/5 төрлөөр/
Улаанбаатар чуулга 04/10 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүрэг
Д.Цогзолмаа
1.3 Асрамж халамжийн төвийн хүүхдийн  “Яргуй” наадам Улаанбаатар чуулга 04/22 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
асрамж, халамжийн төвүүд
1.4 Нийслэлийн 9 дүүргийн ХГБХТ-ийн Урлагийн бага наадам Улаанбаатар чуулга 04/24 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
2. “Бүх нийтийн хариуцлага – хүүхдэд ээлтэй засаглал” 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ
2.1 Нээлттэй хаалганы өдөрлөг Чингисийн талбай 04/24 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
2.2 “Хүний эрх хүүхдийн эрхээс” сэдэвт илтгэлийн уралдаан Багшийн хөгжлийн ордон 04/30 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн Төр,
хувийн хэвшлийн цэцэрлэгийн арга зүйч нар
2.3 “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” олон улсын өдөр НХГБХГ-ын хурлын танхим 04/30 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
2.4 “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” олон улсын өдөр НХГБХГ-ын хурлын танхим 06/12 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
2.5 Гэр бүл,  хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хайрын гар” аян 06/01-09/15 Жилдээ Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн агентлагууд
2.6 “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага арга зүй” ур чадварын тэмцээн Улаанбаатар чуулга 05/04 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн Төр, хувийн хэвшлийн цэцэрлэгийн туслах багш нар
3. Хүүхдийн байгууллага, хөдөлгөөний 3 үеийнхний дурсамж уулзалт
3.1 ТВ ярилцлаганд TV 04/05-20 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар UBS TV, ETV, SBN,
3.2 FM радиогийн ярилцлага FM radio 04/05-20 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар FM 107.5
FM 104.5
3.3 Хүүхдийн байгууллага, хөдөлгөөний 3 үеийнхний дурсамж уулзалт Д.Нацагдоржийн хөшөө 05/08 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Хүүхдийн төлөө үндэсний газар
4. Хүүхдийнбайгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 90 жилийн ойн түүхчилсэн танилцуулга, үзэсгэлэн
4.1 Хүүхдийн байгууллага, хөдөлгөөний тухай ном, гарын авлага, 90 жилийн ойн үзэсгэлэн гаргах СТӨ 05/08 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
5. Нийслэлийн хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүндэтгэлийн арга хэмжээ
5.1 Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан Хангарьд ордон 05/07 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн
9 дүүргийн
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
5.2 Нийслэлийн хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт СТӨ 05/08 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
5.3 Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад үеийнхэнд хүндэтгэл үзүүлэх 05/08 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн
9 дүүргийн
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …