Улаанбаатарт 13 хэм дулаан

8a31c6b4c50f11c1bigӨнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилж, шороон шуургатай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …