Хотын дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллана

ac7933477e5109003385bb3243e9a599Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон тус форумаар Хотын захиргаа, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах Түншлэлийн тунхаглалыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд форумд оролцсон БНХАУ-ын Шань Фэй, Шинжин Минзу компани хамтран ажиллах санал тавьсаны дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбаттай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус компаниуд нь барилга угсралт, тоног төхөөрөмж, барилгын дулаалга зэрэг чиглэлээр нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээг БНХАУ болон бусад улсад гүйцэтгэдэг бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болж байгаа юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …