Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамтдаа хангана

HAWTAS 20120312.inddСүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл  хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” аяныг зарласан билээ.

Уг аяны хүрээнд“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” хэлэлцүүлэг, үзүүлэх сургалт арга хэмжээг зохион байгууллаа.

  Арга хэмжээг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах нээж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын ажил олгогчид, ажилтнууд оролцов.

Сургалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас 4.1.2”, ”Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас 4.6”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас 4.1.1” хэрэгжүүлэх тухай, “Аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээ байгуулах тухай”, “Галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, “Анхны тусламж”  гэсэн сэдвийн хүрээнд онол, хэлэлцүүлэг, харин үдээс хойш “Шангри-ла 2 Улаанбаатар хотел” ХХК-ийн барилгын талбайд “SCTM” ХХК-ийн “Шангри-ла 2” төслийн ХАБЭА-н хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа үйл ажиллагаатай танилцаж, СБД-ийн Онцгой байдлын хэлтсээс “Гал унтраах дадлага” –ыг тус тус явууллаа.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын салбарын үйл ажиллагаа явуулдаг нийт 90 аж ахуй нэгж, байгууллага байдгаас энэ удаагийн сургалтанд 50 нь оролцож энэ салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд суралцаж, сургалт амжилттай боллоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …