Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль эцэслэхэд 3 хоног үлдээд байна. Тус зөвлөл нь МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах юм.339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ. Өнөөдрийн байдлаар салбар салбарын залуус сонгуульдаа идэвхтэй бүртгүүлсээр байна. Тодруулбал МУ-ын Засгийн газрын гишүүн, Зам,тээврийн сайд Н.Төмөрхүү өөрийн нэрийг МЗХ-ны дэд Ерөнхийлөгчид дэвшүүлсэн бол АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэр дэвшиж байна.ҮЗЗ-н хурлаар МЗХ-ны 5 дэд ерөнхийлөгч, 16 байнгын хорооны дарга сонгоно.Ингээд анх дугаар хуралдаанаараа олон олон асуудлыг хэлэлцэхийн нэг нь улс төрчдийн хар жагсаалт.Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж цугласан залуус хар жагсаалтыг боловсруулан баталж, олон нийтэд танилцуулна.ҮЗЗ-ийн сонгууль залуу хүн бүрт нээлттэй тул та өөрийн нэрийг дэвшүүлээрэй.Сонгууль дуусахад 3 хоног үлдлээ.