Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдэд дээрх хуулийн төслийг танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хуулийн төслийн багийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, Удирдлагын академийн дэд профессор Д.Сүнжид хуулийн төслийг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг сонслоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …