“Соёмбо”-той ууланд гарсан галын шалтгааныг тогтоожээ

soyombotoi-uulshatav1Энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж түймэр гарсныг гал унтраах ангийнхан унтраасан. Галын шалтгааныг цагдаагынхан тодруулахад бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ.

Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай учир тэдний эцэг эхэд хариуцлага тооцохоор болсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …