Дэлхийн шилдэг бүтээл монголын тайзнаа

IMGM30922694245122015-04-22-12-50[www.urlag.mn]Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа билээ.

   Тус балетаар дамжуулан монгол ардын хөгжмийн зэмсгийн уран сайхныг илэрхийлэхийн зэрэгцээ монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй томоохон бүтээл болж байгаа юм.

  Уг балетын хэвлэлийн хурал өнөөдөр “Улаанбаатар чуулга”-ын байранд болсон бөгөөд хэвлэлийн хуралд чуулгын дарга Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, хөгжимчин Б.Бойжоо зэрэг уран бүтээлчдийн төлөөлөл оролцож тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Ийнхүү дэлхийн алдарт бүтээл монголын тайзнаа энэ сарын 24, 25-ны үдэш 19:00 цагт “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа амилах нь ээ.

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …