Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна

32_a0b0e400ef24dc60f4232eda70dbc234eab70a0cШатрын улсын аварга шагаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн Хан-Уул дүүргийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-50 насны шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн долоон өргийн байдлаар их мастер Ц.Батчулуун 5.5 оноогоор тургүүлж, олон улсын мастер С.Билгүүн, олон улсын мастер Н.Баттулга нар 4.5 оноогоор удаалж байна

Харин эмэгтэйчүүдийн зургаан өргийн байдлаар Б.Анхчимэг, Янжиндулам таван оноогоор тэргүүлж байгаа бол Т.Мөнзул Ү.Үүрийнтуяа дөрвөн оноогоор удаалж байна.Тэмцээний хувиарийн дагуу өнөөдөр тамирчид амарч маргааш эрэгтэй 8-9, эмэгтэй 7-8 дахь өргийн тоглолтууд явагдах бөгөөд аваргууд энэ арын 26-нд бодорно.

Б.Учрал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …