НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

p19jhrpa2bs4i150a1ijd17g1p5g2НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам /
  • Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай
  • Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
  • Журам батлах тухай / Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам /
  • Цогцолбор хөшөө байгуулах тухай / Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө /
  • НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай
  • НИТХ-ийн Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …