Барилга барих зөвшөөрлийг яам нь олгожээ

68066Нийслэлийн Баянгол дүүргийн 14–р хорооны 48 айлын, 12 давхар, 16-р байрны зүүн талд  “БИ ЖИ БИ ЖИ” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас 16-р байрны даацын хавтанд суулт өгч нурж эхэлсэн байна. Иймд өчигдөр Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж тус байрны айлуудыг нүүлгэн шилжүүлсэн. Өнөөдөр уг асуудлаар Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо мэдээлэл хийлээ. Тус байрны 244 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн зардлыг Нийслэлийн засаг даргын Нөөцийн хөрөнгөнөөс гаргасан байна. Энэхүү зардлыг “БИ ЖИ БИ ЖИ” компанийн эзэмшигчдээр бүрэн төлүүлэх аж. Одоогоор тус компанийн эзэд тодорхойгүй байгаа бөгөөд менежер гэх н.Ганбат ирж албаны хүмүүстэй уулзсан байна. 16-р байрны зүүн талын газарт 18 давхар орон сууц барих зөвшөөрлийг 2014 оны 7-р сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас авчээ. Баянгол дүүргийн засаг дарга удаа дараалан Барилга хот байгуулалтын яаманд албан бичиг өгсөн боловч уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй төдийгүй одоог хүртэл хариу өгөөгүй байна. Одоогийн байдлаар байрны нөхцөл байдал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд ажиллаж, цагдаагийн албаныхан хамгаалалтад аваад байна.

68118Ж.МАРАЛ

www.medee.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …