Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлсүүдтэй хамтран Баянгол дүүргийн 5 дугаар хороонд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.
Мөн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 72 аж ахуйн нэгж, байгууллагаас өдөр бүр 8 ажилтан сайн дурын эргүүлд гарч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаа явуулж буй орчиндоо нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм.
Арга хэмжээний хүрээнд Техник технологийн дээд сургуулийн удирдлагууд оюутнуудынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тус хорооны нутаг дэвсгэрт автомашинаас эд зүйл хулгайд алдагдах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн 14 цэгт 500 автомашинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, анхааруулсан санамжийг байршуулж, гэмт хэрэг байнга үйлдэгддэг анхаарал татсан цэгүүд буюу орон сууц, 10 дугаар хорооллын орчинд цагдаагийн 12 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР