МҮОНРТ орчмын гэр хорооллын талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийн жагсаалтыг баталлаа

32bcda9abdaf598e8eedfc8ecff5a05dНийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/331 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны энэ оны 7 дугаар тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын гэр хорооллын 11,4 га талбайд  хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийн жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 142 сая 735 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ НУТАГ
ДЭВСГЭР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО
ТЕЛЕВИЗ ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫН 11,4 ГА ТАЛБАЙД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 Дулаан хангамжийн бие даасан шинэ эх үүсвэрийн зураг төсөл /8,25 Гкал/цаг/ 2015 82 530 000
2 Ус дулаан дамжуулах төв-1ш, дулаан цэвэр, бохир усны шугамын зураг төсөл 2015 30 826 000
3 10кВ-ын 2*630 кВА хаалттай дэд өртөө ХТП-4 ком, 10 кВ-ын кабель шугамын зураг төсөл 2015 25 115 000
4 Холбоо мэдээллийн сүлжээний сувагчлалын зураг төсөл 2015 4 264 000
ДҮН 2015 142 735 000

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …