Үхэр: Хавчигдмал өдөр. Энгийн хялбар харагдаж байгаа зүйл таныг арга мэхэндээ оруулах гэсэн бяцхан заль байж мэдэх юм. Том зургийг ажиглахаас илүүтэйгээр жижиг сажиг зүйлсийг нь олж харахыг хичээгээрэй. Ажлын талбар дээр тулаан болж болзошгүй. Шударга бус явдлыг далдлахгүй байхыг хэн нэгэн танд зөвлөнө. Харин та ажлаасаа хэдийн залхаад эхэлчихсэн бол энэ байдалтайгаа бүү эвлэр. Интернетээс гайгүй ажлын байрны орон тоо хайгаад үзнэ үү. Хүмүүст өөрийн бизнесийн талаар ам бүү цухуйлга. Магадгүй тэднээс таны итгэлийг алдах хүн гарч ирж мэднэ. Харин уур уцаараа барьж, зөвлөгөө авах хэн нэгэн хэрэгтэй бол хамгийн их итгэдэг найздаа хандаарай.
Арслан: Үр дүнтэй өдөр. Энэ өдөр хайр дурлал болон аялал зугаалгын өдөр байна. Хайрын тоглоом танд нууцлаг, баяр хөөрийг авчирна. Хайр дурлалын асуудлуудаас ч илүү сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг мэдрэх болно. Өөрийн санаа бодлоо илэрхийлэхээс бүү ай. Хэрэв та илүү тогтвортой харилцааг хүсч байгаа бол найрсаг, хүлээцтэй зан чанартай байгаарай. Хэрэв та дэлгүүр хэсч цагийг өнгөрөөхийг хүсвэл дэмий л болов уу? Харин үүний оронд хэн нэгэнтэй кино үзэж, салхинд гарах нь таны мөнгийг хэмнэх хамгийн шилдэг арга байх болно.
Охин: Сорьсон өдөр. Санааг тань эсэргүүцэх зүйлд бэлтгэлтэй байж баримт бэлд. Тэгснээр та зөв зүйтэй болохыг нь нотолж чадна. Уулзалт бизнесийн яриа хэлэлцээнүүд нь таны сэтгэлийг ихээр зовооно. Учир нь хүмүүсээр зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Эрт өвчнөө эмчилсэнээр өвдөлт нь бага байна. Мөн ойр дотны тусламж хүссэн хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусал.
Ихэр: Гайхалтай өдөр. Чухал ажил хэрэгт нэгдэх нь таны оюуны хүч чадлыг нэмэгдүүлж бусдад тус болох болно. Нийгэм болон эргэн тойрноо цэвэрлэхийн тулд бусадтай нэгдэх нь таны сэтгэл санааг эмчлэх сайн арга болно. Та хүн болгоны амьдралыг сайжруулахын тулд нэгдсэн учраас нөхөрлөл, холбоо харилцааг бий болгоно. Cap болон тэнгэрийн ван хүчээ нэгтгэснээр сэтгэл санааны дэм өгнө. Аялал гадаад хэрэг явдал болон соёлын ажиллагаа өсөн нэмэгдэнэ.
Жинлүүр: Шударга өдөр. Хэдийгээр ажил тань таниас анхаарлаа хандуулахыг шаардах ч, гэрийн тань асуудал одоо таны анхаарлыг илүү татаж байна. Хэрвээ та яг одоо гэртээ хийх төсөл төлөвлөгөө эсвэл шинэ байр хайж байгаа бол бүх зүйлс ямар ч саадгүй хурдан бүтэх ба эдгээрийг хийх явцад ямар ч саад, гунигтай байдал үүсэхгүй. Эцэг эх жинлүүрүүд зөрүүд, муухай зантай багачуудтайгаа нүүр тулах хэрэг гардаг. Хайртай хүнээс тань эсвэл том болсон хүүхдээс тань ирэх шүүмжлэл таныг зөв чиг рүү чиглүүлэх болно.
Хонь: Хянуур өдөр. Даргатайгаа харьцах харьцаанаас таны байр суурь шалтгаална. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Таны гавьяа төдийгүй, алдаа чинь ч түүний нүдэнд ил байгаа. Уран бүтээл ба урлагаар хичээллэхэд тохиромжтой цаг. Тэгээд бүхнийг мартаад өөрийгөө бүхлээр уран бүтээлд зориулна. Мөнгөний хувьд шоу бизнес ашигтай.
Мэлхий: Эерэг өдөр. Таны мэргэн ухаан бусдыг гайхшруулах болно. Ажилтайгаа холбоотой чухал гэрээ хэлцэл хийх үедээ болгоомжтой бай. Туршлагаа ашигла хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл. Жаахан тайвшраад амрах хэрэгтэй гэдгийг сана. Олон нийтийн үйл ажиллагааны үеэр одоо байгаагаас тань илүү сайн ажлын санал ирнэ. Гадаадад ажиллах бодол тань биелэлээ олно. Онцгой оройн зоог төлөвлөж амралтын өдрүүдээр хамтдаа дахин зоог барь. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйлс ч бай энэ үед юу ч байсан таны амьдралд сэтгэл хөдлөлийг нэмнэ.
Нум: Өөрийгөө дайчлах өдөр. Нумын ордныхон алс холын олон зүйлийг төсөөлөн бодож аливаад ялагч байхын төлөө хичээж чармайх хэрэгтэй. Хэрэв та өөрийг чинь ойлгож, байнга тусалж дэмждэг нэгэн хажууд чинь байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлээр амьдарч чадах болно. Хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг иржээ. Учир нь гадны муу нөлөөнд автах магадлал өндөр байна.
Хилэнц: Азтай өдөр. Ажил хайж буй хилэнцийн ордныхонд хөрш нь өндөр албан тушаалд боломжтой ажлын байр санал болгож магадгүй. Хэрвээ энэ нь танд боломжийн санагдаж байвал бүү эргэлз. Та өнөөдөр хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх боломжтой байна. Санхүүгийн бичиг баримтаа зөв дэс дараалалтай бүртгэлд оруулснаар хөндлөнгийн хяналтанд тэнцэх боломжтой болно. Санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байх болно.
Хумх: Азтай өдөр. Аз хийморь таны дээр унаад ирэх шиг л болно. Өөрийн санаа бодол дээрээ хатуу зогс. Та аяндаа л амжилтын оргилд хүрэх болно. Бизнесийн чухал үдийн зоогоор нөлөө бүхий хүнтэй ярилцах суух завшаан олдоно. Өөрийн байр суурийг илэрхийл. Та эерэг хариу авах болно. Оройдоо гэр бүлдээ цаг гаргахын хажуугаар өөртөө ч гэсэн гарга. Чухал асуудлыг хэлэлцэлгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Бөмбөгөө чөлөөтэй гэгч нь өнгөрүүл.
Загас: Цоглог өдөр. Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Та тэнд олон чухал хүмүүстэй танилцах болно. Дараагийн хэдэн хоногт бусадтай харилцаатай байж, сүлжээ үүсгэн ажлынхантайгаа едрийн зоог барьж, хөршүүдтэйгээ уулзаж мөн сургуулийн уулзалтанд оч. Сайхан зөгнөлийн хандлага зонхилж байгаа тул сугалаа худалдаж ав. Таны нөр их зочломтгой занг халуунаар хүлээн авах найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ тойрон суух нь танд сэтгэл ханамжийг өгөх болно.