Ходоод гэдэс хямарсан үед шингэнийг их хэмжээгээр уугаарай

Баяр ёслолын үеэр ходоод гэдэс хямрах, хоолны хордлого гарах асуудал нилээд гардаг. Тиймээс аливаа эрсдэлийг бий болохоос нь өмнө сэргийлэх нь хамгийн чухал. Тэгвэл бид дараах зөвлөгөөг хүргэж байна.

fghdert

– Ил задгай, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах нь эрсдэлээс сэргийлнэ.

– Мөн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээ ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам зэрэг хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Салат, зуушаа бага, багаар бэлтгэж, тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах нь чухал.

– Түүнчлэн хоносон хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилдөг. Нянгийн үржих таатай хэм 4-62 цельс ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд нэг нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа нэг тэрбум болж үрждэг.

– Түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх нь нян үржих нөхцлийг бууруулдаг байна. Учир нь мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх нь чухал.

– Хоол, хүнсээ өөрийн биеийн онцлогт тохируулан хэрэглэх хэрэгтэй. Өөх тос ихтэй бууз, хуушуур, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг нь нэмэгдүүлж улмаар өвчлөхөд хүргэдэг. Тиймээс олон төрлийн хүнсийг хольж хэрэглэхгүй байх нь чухал.

– Сүү, өндөг, самар, мөөг, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй, дарсан болон нөөшилсөн ногоо, хоол амтлагч нь уургийн агууламж өндөртэй тул хамгийн их харшил өгдөг. Мөн хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх хэрэгтэй.

– Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихсэх өвчний эрсдэлийг ихэсгэдэг. Хүн хоногт зургаан граммаас ихгүй давс хэрэглэх ёстой гэсэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.

– Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосон байдаг учир хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн долоо хоногт 38-42 хувийн 100 грамм архи эсвэл гурван ширхэг шар айраг уух стандарт хэмжээтэй байдаг. Тиймээс энэ стандартыг бага ч гэсэн санаж явах хэрэгтэй.

– Ходоод гэдэс хямарсан үед шингэнийг их хэмжээгээр уугаарай.

– Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах, хэвлийгээр базалж өвдөх суулгах үедээ дүлүүлэх, гэдэс хуржигнах, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй, хөөстэй гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

– Буцалсан ус, хоросол, шингэн байхуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалуудыг их хэмжээгээр уух нь хордлогын үед нэн даруй авах эхний арга хэмжээ юм.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …