Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Төв, Дорнодын зүүн хэсгээр 14-19 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.ъ