Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга ажил эрчимжүүлэх үүрэг өглөө

dc88f10c76ddb3c45df6bcddb0ab2b2dБаянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын комиссын ээлжит хурал боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа. Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын 04 сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаал гаргахаар шийдвэрлэлээ. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргахаар болж, ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтан, компанийн удирдлагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргах дүгнэлтийг үндэслэн хуулийн байгууллага шалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлыг холбогдох компаниас гаргуулна. Нийслэлийн МХГ-ын урьдчилсан дүгнэлт өнөөдөр /04.24/ 15 цагт гарна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …