Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулна

2e7cfe96847488057c798f8d54b5c225Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өмч хувьчлал, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлагa худалдааг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/327 дугаар захираж гаргалаа. Захирамжаар Өмч хувьчлал болон газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулах талаар дараахь арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов. Үүнд:

  • Өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хангах, дуудлага худалдааг зохион байгуулах асуудлыг хариуцсан нэгжийг өөрийн байгууллагын бүтцэд байгуулж, гэрээт ажилтан авч ажиллуулах, тэдгээрийн цалинтай холбоотой зардлыг өмч хувьчлалын зардлаас гаргах
  • Нийслэлийн өмчөөс тухайн жилд хувьчлагдахаар жагсаалтад орж батлагдсан хуулийн этгээд, эд хөрөнгө болон нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан байршилд дуудлага худалдааг сар бүр тогтмол зохион байгуулж явуулах
  • Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу газар, хуулийн этгээд, эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэний хувийн өмчийн газар, иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах
  • Нийслэлийн 2015 оны өмч хувьчлалын үйл ажиллагааны зардал болох өмч хувьчлалын орлогын 5 хүртэлх хувийг Засаг даргын нөөц сангаас өмч хувьчлалын орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, газрын эрхийн дуудлага худалдааны бэлтгэл ажлын зардал, анхны үнийг дуудлага худалдаа зохион байгуулах бүрт тооцож Засаг даргын нөөц сангаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …