ДЦС-4-ийг дахин 150 МВт-аар өргөтгөх боломжтой гэв

contentpic47Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд ОХУ-ын эрчим хүчний “Биотек” компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төрлийн түлш хэрэглэн алслагдсан бүсүүдэд найдвартай, хямд эрчим хүч ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд зөв хэрэглэсэн тохиолдолд 70 хувь хүртэл түлшний хэмнэлт гаргаж байгаа талаар мэдээлж, тус компаний бүтээгдэхүүнийг Монголын эрчим хүчний салбарт их ашиг тустай байх болно гэж үзэж байгаа учраас өөрийн биер ирж танилцуулж байна гэв.

Дараа нь Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч “АСЭН” компаний асуудлын талаар мэдээлэл өглөө. Тус компани нь гэрээний үүрэг даалгавараа биелүүлэхгүй ажлын явцыг 2 жилээр удаашруулаад байгаа юм. ЭСЯ-д ирсэн мэдээллээр Эрчим хүчний яамны төлөөлөгчид болон Германы KFW банкны төлөөлөгчид Москва хотод томилогдон ажиллаж, “АСЭН” компанийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж байгаа юм байна. “АСЭН” компани төслийн барилга угсралтын ажлыг энэ жилийн сүүлд гүйцэтгэж дуусах гэрээтэй байгаа тухай танилцуулсан. Тус гэрээний дагуу Монгол Улсад одоогийн байдлаар 2 вагон туслах тоног төхөөрөмж оруулж ирсэн бөгөөд саяхан“АСЭН” компанитай холбогдоход тус компаний төлөөлөгчид яг одоогийн байдлаар угсралтын гол тоног төхөөрөмж болох турбин болон турбингенераторын хэсгүүдийг ачуулж байгаагаа илтгэсэн. Эдгээр тоног төхөөрөмжүүд 2-3 долоо хоногийн дараа Монгол Улсад хүргэгдэх юм байна. Ингээд “АСЭН” компани амлалтынхаа дагуу энэ оны сүүлчээр төслийн ажлыг бүрэн гүйцэтэж дуусгахаа мэдэгдсэн гэв.

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, эрхэмсэг ноён И.К.Азизов та болон танай хамт олонд “Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч “АСЭН” компаний асуудалд анхаарал тавин ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Таны тусламж, дэмжлэгийн ачаар тус төслийн явц урагшилж байгаад бид их баяртай байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын KFW банк энэ төслийн ээлжит төлбөрийг олгохоор ажиллаж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Тиймээс “АСЭН” компани нь энэ оны сүүлээр төслийг гүйцэтгэж дуусна гэдэгт бид найдаж байна. “Биотек” компаний талаар мэдээлэл олгосонд баярлалаа, их сонирхолтой мэдээлэл байна,  бид тус компаний үйл ажиллагааг судлах болно гэв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын “Союз” компани ба “Ренова” групптэй хийсэн уулзалтын талаар товч мэдээлэл өгч, цаашид дээрх компаниуд Улаанбаатар хотын ДЦС-уудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гээд хэрэв ДЦС-4 дээр дахин өргөтгөл, шинэчлэлт хийгдвэл 150 МВт хүртэл хүчин чадал нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн байгаа гэв. Хэрэв эдгээр компаниудад боломж олговол энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл бид улс төрийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэв.

Уулзалтанд  ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Сандуйжав, мэргэжилтэн Ж.Жанарбаатар, мэргэжилтэн Э.Солонгоо, “Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр нар байлцлаа. ОХУ-ын ЭСЯ-наас Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаин, Гуравдугаар нарийн бичгийн дарга  А.С.Савинов хамт оролцов.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …