“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдрөөс эхэлж явагдана

34ec7c0d704cc1daf79321257c5cfd3fДэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ.

Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу “Авъяаслаг азичууд” нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм.

Азийн улс орнуудаас мянга мянган авъяастан тус шоуг зорин оролцож байгаа бөгөөд манай улсаас ч мөн адил ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтандаа амжилттай тэнцсэн юм.

“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан “Хөсөгтөн” хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд буюу өнөөдөр орой 8:00 цагаас эхлэн санал асуулга явагдаж  27 ныг дуустал явагдах нь ээ.

efdcaf0a1edc378906d6862d2d0c7078Иймд элэг нэгт эрхэм ахан дүүсээ “Хөсөгтөн” хамтлагаа болон Монгол улсаа дэмжиж “Asia’s got talent” шоуны албан ёсны фэйсбүүк хуудсанд хандаж “Хөсөгтөн” хамтлагтаа саналаа өгөөрэй. https://www.facebook.com/asiasgottalent?fref=ts 

Мөн “Invite your frends to vote” гэсэн цэсэнд хандаж найзуудаа уриалж хамтдаа дэмжих юм байна.

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ…

Эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …