Кёнгиду ,Янгжү дүүргийн цагдаагийн газар хулгай хийсэн хэргээр Монгол улсын иргэн А -г (25) өнөөдөр саатууллаа.
Тэрээр бусад 2 Монгол залуусын хамт Солонгос улсад түр ирээд байхдаа өнгөрсөн 3 сарын 7-ноос эхлэн 4 сарын 16-ны өдрүүдийн хооронд Янгжү дүүрэг дэх гадаа гудамжинд байрлуулсан автомашинуудын цонхыг хагалан дотор нь байсан барилгын голдуу зориулалттай 10 сая орчим воноор үнэлэгдэх багаж хэрэгсэлүүдийг , нийтдээ 7 удаагийн үйлдлээр хулгайлсан хэрэг үйлдсэн ажээ.
Түүнтэй бүлэглэн хулгай хийсэн 2 Монгол залуус мэргэжлийн гэгдэх халаасны хулгайчид ба гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эх орон руугаа буцаж амжсан гэдгийг Солонгосын цагдаагийн газраас тодруулжээ.
Мөн эдгээр залуус зөвхөн хулгайн хэрэг үйлдэх зорилгоор Солонгос улсад зорчиж байсан тул тэдгээрийн үйлдсэн байж болзошгүй олон тооны хулгайн хэргийг илрүүлэхээр ажиллаж эхэллээ гэжээ.
эх сурвалж: mglradio.com