Ш.Гүрбазар гуайн “Гэрээс”-ийг өнөөдөр задлана

Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн 2003 оны төгсөгчид төгсөлтийнхөө 10 жилийн ойг тохиолдуулж “Гэрээс” драмын жүжиг тайзнаа амилуулж сургуульдаа бэлэг барихаар болжээ.

Уг жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, ангийн багш Б.Мөнхдорж нь найруулжээ. “Гэрээс” жүжигт энэ цаг үеийн хүмүүсийн аж байдал хэрхэн өөрчлөгдөж, хүмүүс мөн чанараа хэрхэн алдаж буйг 10 өөр дүрээр үзүүлсэн аж.  Уг жүжгийг нэг ангийн жүжигчин болох Ш.Бат-суурь, н.Нямсүрэн, н.Дамдинсүрэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Агаанноров нар санаачилж, Ш.Гүрбазарт зохиол бичих санал тавьж, хамтран ажиллажээ. “Гэрээс” жүжгийн нээлт өнөөдөрөөс Монголын хүүхдийн ордонд хоёр өдөр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын …