Ерөнхийлөгч дуулиан тариад буй зургийнхаа талаар тайлбар хийлээ

32_daa755447a88b958247a776f99f751a75130c23cЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт түймрийн голомттой аймгуудад ажилласан. Түүнийг түймэр гарсан аймгуудад ажиллаж буй зургуудаа фотошопдож, янзалсан гэх яриа сошиал ертөнцөд гараад байна. Тэгвэл Ерөнхийлөгч энэ талаар тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсанд “Галын шугаманд ажиллах иргэдээрээ бахархав. Тэд ч сэтгэлийн дэм авлаа, баярлалаа гэцгээж байв. Өмнө оруулсан зургийг зарим нь эвлүүлэг мэт мушгижээ. Эвдэрснийхээ хэрээр бусдыг дүгнэх нь өрөөсгөл. Энэ богино бичлэгээс бодит ойлголт авч болно. Миний оруулж байгаа зураг, бичлэгт ямар нэг эвлүүлэг, худал зүйл байхгүй болно. Нийтийн мэдээлэлд бид хариуцлагатай, ёс зүйтэй хандах нь чухал. Сэтгэл зөв бол үйлс зөв” гэж бичжээ.


Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …