Монголын үндэсний ”Billboard” ирэх сараас шилдэг бүтээлүүдээ нэрлэж эхэлнэ

1Монголын үндэсний албан ёсны “Billboard chart”  мэндлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр МҮОНРТ, “Hi-Fi” медиа групп, “Зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”, “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” зэрэг байгууллагууд хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурлаа.


Энэхүү хамтын ажиллагаа нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, ирэх тавдугаар сарын 20-ноос МҮОНРТ-ийн сувгуудаар үзэгчдэд хүргэх юм. Шилдэг дууны жагсаалтыг Поп-Рок ба нийтийн гэсэн хоёр ангиллаар гаргах ба тухайн дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, “youtube” болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан гаргах ажээ.

Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих  бөгөөд  манай  уран  бүтээлчдийн  дуу,  хөгжмийн  бүтээлийн  борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байна.

Үүнээс гадна, хөгжмийн зохиолч, зохиолч, уран бүтээлчдийн дуу хөгжим, бүтээлийг  хууль  бусаар  ашиглах,  олон  нийтийн  мэдээллийн  хэрэгслээр  хууль бусаар түгээх явдлыг таслан зогсоож, цэгцлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан цуврал видео ролик, нэвтрүүлэг зэргийг МҮОНРТ-ээр тогтмол цацаж байх талаар тохиролцоонд хүрсэн байна. Уг ажил Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах өдрийг угтан болж байгаагаараа онцлог ажээ.

Н.Цас

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …