Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 28. Мягмар гараг.
Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 10. Ангараг гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй хөх Нохой өдөр.
Өдрийн барилдлага Арвидах.
Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.