2013 онд нийслэлийн Мэдээллийн технологийн газар Азийн сан болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж, боловсруулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн.
Хорооны түвшинд хийж боловсруулсан газрын зураглалуудыг багтаасан цахим онлайн газрын зураглалын сан бий болгосноор иргэд, оршин суугчид болон хотын захиргааны холбогдох албан тушаалтнууд дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, цаашид төлөвлөлтөнд ашиглах боломжтой болсон юм.
Тус системийг өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын А/983 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас шинэчлэн сайжруулсан.
Иргэдийн оролцоотой хороодын түвшинд боловсруулагдсан тус систем нь зураглалыг оруулах, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд гар ажиллагаа ихтэй, аюулгүй байдал сул зэрэг дутагдалтай байсныг HMTL5, CSS3, Java, Jquery програмчлалын хэл ашиглан шинэчлэн сайжруулсанаар газрын зураглалын санг баяжуулахад илүү хялбар, ажлын ачааллыг багасгасан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй болов.
Manaikhoroo.mn цахим системийг дүүрэг болон хороодын албан хаагчид ашиглах чадвар олгох сургалтыг энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …