Чилийн Калбуко галт уул сэрж өчигдөр хоёр дахь дэлбэрэлт нь боллоо. Чилийн эрх баригчидийн мэдээлсэнээр аюултай байдлын хэмжээ улаан буюу хамгийн аюултай түвшинд байна. Галт уулын анхны дэлбэрэлт 4-р сарын 22нд болсон ба энэ үеэр ойролцоо хотын 1,5 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм. Гэсэн хэдий ч энэ бүсэд нийт 60 гаруй мянган хүн амьдардаг байна. Калбуко галт уулын дэлбэрэлт нь энэ оны эхээр болсон Вилларика галт уулын дэлбэрэлтээс илүү хүчтэй байгаа ба олон тооны гамшиг дагуулах магадлалтай байна. Гэсэн хэдий ч иргэд галт уулын дэлбэрэлтийг үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээн үзэсгэлэнтэ гэсэн пост бүхий зурагнууд интернетээр тархаж байна.
Б.Нарангэрэл