2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт нийт 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 356 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 73736 хүн хамрагдсанаас 3507 тохиолдол (4.8%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна.
Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.1%-иар буурчээ.
Нийт өвчлөгсөдийн 83.32%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1225 дуудлага ирүүлсний 488 тохиолдол буюу 39.8% нь ТТТӨ гэж оношилогджээ.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар:
2015 оны 04-р сарын 19-ны байдлаар 26145 тохиолдол, 10872 (41.5%) хүн нас барсанаас 864 эрүүл мэндийн ажилтан өртөж, 503 (58.2%) нас баржээ.
Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 21, Сьерра-Леонд 12 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуу, H5N1, ОХУ-д:
Тус улсын Астраканский дүүрэгт шувууны томуугийн H5N1 вируст халдвараар 5 шувуу өвчилсөн байна.