Шилдэг тохижилттой 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна

1509999_918081881567788_538190546630373491_nАзи-Европын уулзалт буюу АСЕМ ирэх онд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаж байгаа билээ. Уг уралдааны Баянзүрх дүүрэг дэх нээлтийн арга хэмжээ өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо.

10356419_918081991567777_5989757609313440154_n
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Наратуяа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиун болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 700 гаруй төлөөлөл оролцсон юм.

11179950_918081921567784_6219278712331561955_nБолзолт уралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа юм байна. Мөн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангилалаар 22 төрлийн номинаци, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн номинацид шилдгийг шалгаруулна. Харин хүнч, хөнгөний үйлвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрөлд, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн номинаци буюу нийт 41 ангилалд 87 номинацид шилдгийг шалгаруулах аж.
Уралдааны шилдгүүдийг шалгаруулах ажлыг гурван үе шаттай зохион байгуулах юм байна. Харин шилдгүүдгээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг таван сая төгрөгөөр шагнах бөгөөд шагналыг ирэх есдүгээр сарын 25-ны өдөр 25-ны өдөр болох Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулахаар төлөвлөжээ. Шилдгээр шалгарсан байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах үүднээс телевизийн хагас цагийн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …