Тусгай зөвшөөрлийн 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ

uul01223Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.  2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 24-ийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна. Монголбанкнаас санхүүжилтийг Хөгжлийн банкаар гаргуулан, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох, эрсдэлийг аж ахуйн нэгжүүд корпорацийн зохион байгуулалтад  орж хариуцах чиглэл өгчээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …