
Бүтээлийн сэдэв:
- Сонгогдсон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орчинд тохирсон уран баримал байна.
Хийц материал:
- Мод болон хиймэл чулуу, шилэн хөвөн /paper glass/
Бүтээлд тавигдах шаардлага:
- Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгох
- Хэмжээ нь 1 метрээс багагүй 3.5 метрээс өндөргүй байна
- Чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Бүтээлийн эх загварыг хүлээн авах хугацаа:
- Бүтээлийн эх загварыг 2015 оны 05 сарын 18-ны 17.00 цаг хүртэл Хангарьд ордны 6 давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод ирүүлнэ.
Наадмын зохион байгуулалт:
- Уралдаанд оролцох уран бүтээлчдээр мэдүүлэг бөглүүлж, бүртгэлжүүлнэ.
- Уралдаанд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 15 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна.
- Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг30 см хэмжээтэй байхаар хийсэн байна.
- “Улаанбаатар – Уран баримал 2014” уралдаанд ирүүлж байсан макетыг хүлээж авахгүй болно.
- Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн шилдэг 15 загварыг буцааж олгохгүй болно.
- Наадамд шалгарсан шилдэг загваруудыг 2015 оны 05 дугаар сарын 20-нд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.
- Бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн А, Б урланд 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 17-ны хугацаанд бүтээж, туурвина.
- Шалгарсан бүтээлүүдийг хотын нийтийн гудамж, зам талбайн сонгогдсон байршлуудад суурилуулах ажлыг 2015 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
- Уралдааны хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Бямба гарагийн 12.00 цагт Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд зохион байгуулна.
Шагнал:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг“Шүүгчдийн бүрэлдэхүүн” шалгаруулж байр эзлүүлнэ.
Бүтээгдсэн бүтээлүүдийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг“Шүүгчдийн бүрэлдэхүүн” шалгаруулж байр эзлүүлнэ.
Бүтээгдсэн бүтээлүүдийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
Эзэлсэн байр | тоо | шагналын хэмжээ /төгрөг/ | нийт |
1-р байр, Цом өргөжмлөл | 1 | 5,000,000.00 | 5,000,000.00 |
2-р байр Өргөмжлөл | 1 | 4,000,000.00 | 4,000,000.00 |
3-р байр Өргөмжлөл | 2 | 3,000,000.00 | 6,000,000.00 |
Тусгай байр, Батламж | 11 | 700,000.00 | 7,700,000.00 |
Бүгд дүн | 15 | 22,700,000.00 |
- Оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгоно.
Уралдааны бүтээлйн байршуулалт:
- Дараах нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд уралдааны бүтээлүүдийг байршуулж олон нийтийн хүртээл болгоно.
№ | Өргөн чөлөө, гудамжны нэрс | Тоо ширхэг |
1 | Ард кино театр | 1 |
2 | Монгол бөхийн өргөө | 1 |
3 | Монгол банкны замын эсрэг талын талбай | 1 |
4 | Наадамчдын зам | 4 |
5 | 120 мянгатын автобусны буудлын баруун талын тохижилттой талбай | 1 |
6 | Сэлбийн голын тохижуулсан хэсэг | 1 |
7 | Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай | 1 |
8 | Хайрын төгөл цэцэрлэг | 1 |
9 | Ард аюуш, Энэбишийн өргөн чөлөөний хэсэгт | 2 |
10 | Занабазарын гудамж | 1 |
11 | Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд | 1 |
Нийт |
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА