Өвөрхангай аймгийн прокурор, цагдаа, хуулийн хэлтсийн бүрэлдхүүнтэй ажлын хэсгийг аймгийн прокурор Ц.Ариунболд ахлан 2015 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн зүүн бүсийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт гэсэн 4 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө гарган ажилласан ба тус бүр өөр өөрсдийн хариуцсан ажил үүргийн хүрээнд иргэдэд мэдээлэл, сургалт зохион байгуулжээ.
Аймгийн прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн хяналтын ажлыг иргэдэд танилцуулж, тухайн сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн оролцох талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгчээ.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан ба энэ үеэр сумдад ажиллаж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг аймгийн прокурор биечлэн шалгаж зааварчилгаа өгсөн байна.