Дуучин Л.Насанбуян СТА цолоор энгэрээ мялаалаа

32_0c06e72caad8f7e2af85b2acd8384a34c46b67d5Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян “Хонгор” нутгаар овоглох алдартнууд нэг билээ.

Нутаг усныхаа нэрийг, ижий аавынхаа алдрыг, багш нарынхаа хүндлэлийг улам л бадамлуулан, дүрэлзүүлж, ямархан уран бүтээлч болохоо харуулах нь түүний туйлын зорилго. Бага байхын л урлагт элэгтэй байж, тайзнаа байх хүн гэдгээ мэдэрсэн түүнд урлагаас хөндийрөх эрх огт үгүй.

Тэгвэл тэрээр саяхан “Хонгор нутгийн дуулал” тоглолтын үер “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх цол тэмдэгээр шагнуулжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хонгор нутгийн дуулал” тоглолт сайхан болж өндөрлөлөө. Ийм гайхалтай үйл явдал тохиолоо. Нутгийн тэнгэр охиноо ивээжээ. Охиныгоо үргэлж тэтгэж харж сайн сайхан явуулдаг нутагтаа баярлалаа. Хайртай аав, ээж, багш нартаа, ах, дүү, төрөл садан, найз, нөхөддөө намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Happy happy happy  улам ихийг хийж бүтээнэ…” хэмээн бичжээ.

download (1)

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …