Севол онгоцны ахмадад бүх насаар нь хорих ял ногдууллаа

32_a4f8de508311eb8922f205b11992f5952a0539b9Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоцны ахмадыг ослын хэрэгт буруутган, олон хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр өмнө төлөвлөж байсны дагуу бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан тухай албаны эх сурвалж мэдэгджээ.

2014 оны дөрөвдүгээр сард далайд живсэн тус усан онгоцыг осолдох үед Ли Жүн-Сок хөлгийн залуурыг атгаж байсан аж. Ослын улмаас 300 гаруй хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байсан билээ. Өнгөрөгч 11 дүгээр сард түүнийг шүүхээс ажилдаа хайнга хандсан хэмээн үзэж, 36 жилийн ял оноогоод байсан юм. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн ахмадыг хүн амины хэрэгт буруутгаагүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн билээ. Давж заалдах шатны шүүх хөлгийн багийн бусад 14 гишүүнд арай хөнгөн ял оноожээ. Харин хуульчид ахмад Лид ялын дээд хэмжээг ногдуулах ёстой хэмээн Гванжугийн шүүхэд мэдэгдсэн байна.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …