Нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулна

39bc8c686f95f1fede3ee600f4482434Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015  оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.

Харин оршуулгын газруудын хамгаалалтын бүсэд анхааруулга, санамж бүхий мэдээллийн самбар байрлуулах, зөвшөөрөгдсөн  оршуулгын газруудыг  оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, хаагдсан оршуулгын газруудыг арчилж, хамгаалах ажлыг зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг дүүргийн жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  86 дугаар  тогтоолоор  батлагдсан  “Нийслэлийн  нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-д заасны дагуу холбогдох чиглэлээр хяналт тавьж,  шуурхай арга хэмжээ авч ажиллан, авсан арга хэмжээний талаар хагас жил тутамд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд тайлагнаж байхыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, бүх шатны Засаг дарга, оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Энэхүү Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …