Салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн энэ оны эхний 3 сарын байдлаар нүүрсний олборлолт 5.8 сая тонн, алтны олборлолт 939.3 кг, газрын тос 268.6 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 57.0 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын экспортыг авч үзвэл энэ оны эхний 3 сарын байдлаар 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 95.3 мянган тонноор нэмэгдсэн байна. Төмрийн хүдрийн тухайд 997.7 мянган тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 89.3 мянган тонноор, алт 2.5 тн экспортлож 284.9 кг-аар тус тус өссөн байна. Газрын тос 263.2 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 тонноор өссөн дүнтэй гарсан байна. Харин 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 490.0 мянган тонноор буурсан байна.
Түлхүүр үгуул уурхай
Санал болгох мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …