ОХУ-ын Новосибирск хотод үргэлжилж байгаа олон улсын хүүхдийн “Спорт-Соёл урлаг-Оюун ухаан” наадмын чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж манай улсаас Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлага дор 3 хөвгүүн, 2 охин барилдсанаас 48 кг-ийн жинд Баярбаатарын Сарнай, 52 кг-ийн жинд Гүндсамбуугийн Энхсувд нар алтан медаль хүртжээ.
Чөлөөт бөхийн тэмцээнд ОХУ-ын Тува улс, Амур, Кемеров, Тюмень муж, Байгалийн чанадахь хязгаар, Красноярск, Мирный, Новосибирск хот болон БНСУ, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Украин, Японы өсвөрийн бөхчүүд дэвжээнд өрсөлдсөнөөс гадна оюуны чадвараараа уралдаж оросын бөхчүүд тэргүүлсэн байна.