Улаанбаатарт 7 хэм дулаан

8a31c6b4c50f11c1bigӨнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2015 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …