Ж.Энхбаяр: Ах маань ”наранд” гарсан болохоор одоо дуугаа дуулна

a6293b0ba7d54741originalНэгэн үе  “Аав минь чамайг хараад баярлана даа….”,” Зүүдний дагина”, ”Бид бүжиглэх дуртай” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа олныг  баясгаж явсан дуучин “Глоб”-н гэсэн тодотголтой Ж.Энхбаяртай таарч  хэдэн хором  ярилцсанаа  та  бүхэнд  хүргэх гэж байна. Түүнй ах Ж.Мэндбаяр 10 орчим жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоодын  их шуурганд  өртөж 10 гаруй жилийн ял авч түүнийгээ биеээрээ эдлээд гарсан сургийн талаар ч тодруулах мөн  Ж.Энхбаяр ах маань яагаад урлагаасаа энэ олон жил алга болсон  тухай тодруулахыг зорьсон юм.
Сайна байна уу та? Олон жил таг байлаа Монголдоо байгаа юм уу?
-Байлгүй яах вэ…Энд миний үр хүүхдүүд ах дүү нар,ажил амьдрал,ард түмэн,ирээдүй минь байхад би хаачих вэ…
Тэгвэл та ер нь их нуугдмал амьдарсан байна шүү…
-Нуугдмал гэдгийг яаж ойлгох уу? … мөрөөрөө л хийдгээ хийгээд  л амьдарч байна
Дуу хөгжимөө яагаад орхичихов оо… таны дуунуудыг сонсох дуртай  хүмүүс  зөндөө байдаг …
-Баярлалаа. Дуунуудаа зохиодгоороо зохиогоод л явж байгаа.
Яагаад тэгээд  дуулахгүй байгаа юм бэ?
-Би олон жилийн өмнө ярьж байсан шүүдээ. Төрсөн ах маань шоронд байхад би тайзан дээр дуулаад,баясаад байх утгагүй гэж…
Өө нээрээ ах тань суллагдсан гэж дуулсан. Гарчихсан уу?
Гарсан.
Одоо юү хийх төлөвлгөөтэй байгаа бол…
-Ахын юү хийх яахыг би хэлж мэдэхгүй байна.Миний хувьд  ард  түмэндээ хэлмэгдсэн юм шүү гэдгээ ажил үйлсээрээ нотлоосой гэж бодож байна. Бусдыг нь өөрөөс нь асуусан нь дээр байх
Та ер нь болсон явдалыг өөрөө юү гэж дүгнэдэг вэ?
-Би ганцааараа биш ард түмэн дүгнэчихсэн шүү дээ.Олны масс гэдэг чинь тэнэг биш. Аль хэдийнээ зөв бурууг нь ялгачихсан шүү дээ. Зүв зүгээр ажлаа хийгээд сууж байсан хүнийг баривчлаж авч яваад нар үзүүлэлгүй 10 жил хорьсон шүү дээ.Тэр хүний юү хийсэн байсан , юү хийж байсан, цаашид юү хийх гэж байсан,юу юутай байсан,юу юутай болох байсан гэдгийг хэн тооцож үзсэн юм бэ? Хэн ч тооцоогүй. Эцэст нь бүх байсан өмч хөрөнгийг нь  төр өөрөө самраад л хаячихсан шүү дээ. Намайг болон миний дүүг хүртэл хэлмэгдүүлж  машин тэрэгнүүд зэргийг маань хураагаад л авсан. Одоо хашаанд нохой шувууны үүр болчихсон хэвтэж байна. Тэнэг төрийн  ухаангүй үйл ажиллагаа, цэвэр хэлмэгдүүлэлтбайсан. Манай ах  тухайн үеийн зарим нэгэн  төрийн  түшмэдүүд шиг  архи ууж хүүхэн эргүүлж гадаад дотоодод казино  тоглож үзээгүй хүн.
Ахтай чинь уулзах боломж гарах болов уу?
5-р сарын 4-нд хэвлэлийн хурал хийнэ гэсэн шүү. Сэтгүүлч та бүхэн  тэнд  очиу дэлгэрэнгүй мэдээлэл авч болох байх.
-Одоо тэгээд ах нь гарчихсан юм чинь дуугаа дуулна биз дээ?

Мэдээж тэгэлгүй яах вэ...
-Баярлалаа таны уран бүтээлд амжилт хүсье !

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …