Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

11166121_1001985023145897_588876808_nУлаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Архивын Ерөнхий газрын конторын барилгын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна. Уг барилга нь хотын төвийн “А” зэрэглэлд байрладаг.

Энэхүү барилга нь архив, конторын зориулалтаар баригдсан,  барилгын хэмжээ 72х14 метр, оффисын өрөө болон баруун, зүүн талын жигүүр болох хадгаламжийн сангийн хэсэг гэх мэт нийт 58х34 метр хэмжээтэй.

Тус барилга нь 3 давхар нийт 3528 м.кв талбайтай, бетонон суурьтай, 64-ын ханатай, төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байгууламж юм. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоот өрөөнд хүлээн авна.

Дуудлага худалдааны нөхцөл нь үл хөдлөх хөрөнгийг Хууль зүйн яам болон Худалдагч болох Төрийн өмчийн хороо нь Худалдан авагч буюу Дуудлагын худалдааны ялагч талд Архивын ерөнхий газрын төв барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэн өгөх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …