Үхэр: Хөгжилдөх өдөр. Хайр дурлал, зугаа цэнгэл урд тань байна. Бүх үхрийнхэн цагийг сайхан өнгөрүүлэх бодолтой байгаа тул хөгжилдөхөд бэлэн бай. Үхрийнхэний хайрын харилцаа бага зэрэг муудсан байсан ч одоо хайр дурлалын харилцаандаа урам зориг авчирах сайхан боломж гарч ирж байна. Ганц бие үхрүүд найз нартайгаа гадуур гарснаар тохирсон хүнтэйгээ уулзах магадлалтай. Цоглог байж, сайхан хөгжилдөж ав. Амласан амлалтанд найдах бас хүлээх хэрэггүй. Түүнчлэн өнөөдөр авирч гарах ёстой хэд хэдэн ядаргаатай, тайван бус байлгаж төвөг удах сааднуудтай учирч болзошгүй.
Арслан: Зугаатай өдөр. Амьдралын бүхий л хэсгийг туулах нэг бодлын хөгжилтэй зүйл бөгөөд аливааг гэгээлгээр харахыг зорих болно. Аз таны талд байгаа боловч казинод орж хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрэхээр хэмжээнд хүртэл өөртөө итгэлтэй байж болохгүй. Шийдэмгий бус байхын оронд өөртөө итгэх хэрэгтэй. Сэтгэлдээ хий дэмий юмнаас айн ширвээтэх хэрэггүй. Тун чухал бизнесийн ажил амжилттай явагдана. Бусдын санааг авахын оронд өөртөө итгэж шийдвэр гаргаарай.
Охин: Тааламжтай өдөр. Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах зарах байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана.
Ихэр: Тодорхой бус өдөр. Өнөөдөр бол од гаригсийн эерэг сөрөг нөлөө зонхилон холилдсон аз завшаантай өдөр. Өөрчлөлтийн гэнэтийн төлөвлөгөө тань ихэнхийг тань шинэ зүйл оролдож уйтгар гунигаа бууруулахыг шаардана. Зарим нэг хүмүүс тантай өрсөлдөнө эсвэл замын тань эерэг талд зогсох таныг ажиглах болно. Гэхдээ зорилго тань үүнд хамааралгүй тул хэт нухацаар авах шаардлагагүй. Магадгүй нэг байр суурь эсвэл нэг жүжгийн дүр зэрэгтэй холбоотой байж болох юм. Хэдийгээр энэ үеийг урьдчилан мэдэгдэхгүй ч мөнгө таны замд бий болох болно.
Жинлүүр: Түгшүүртэй өдөр. Од эрхэсийн нөлөөллөөс мөнгө болон хайр дурлалын асуудал дээр саад тулгарах тул сэрэмжтэй байх хэрэгтэй. Амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Учир нь нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж болох юм. Эрсдэлтэй наймаа болон төсөл төлөвлөгөөний ээдрээ амархан тайлагдахгүй. Яагаад гэвэл та болон бусад хүмүүс эрсдэлийг хангалттай сайн тооцоогүй байсан учраас аз туршсан хэрэг нуран унах бололтой. Хэдийгээр найз чинь хол нүүгээд та гунигтай, ганцаардмал байдлыг мэдрэх ч таны найз зөв сонголт хийсэнд нь та баяртай байх болно.
Хонь: Төвөгтэй өдөр. Төлөвлөгөө гаргалгүй өнөөдрийг зүгээр л урсгалаар нь өнгөрөө. Таны бодол тогтворгүй байгаа тул том зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь таныг ажил дээрээ алдаа дутагдал гаргахаас сэргийлэх болно. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Та мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар өөр олон зүйл хийж чадна. Эцэг эхийн тань бие муу байгаа бол тэдэн дээр очиж тус дэм бол. Тэд таны хийж буй зүйлийг дэмждэггүйгээс болж очихоос цааргалж байгаа бол тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилц.
Мэлхий: Сэтгэл догдлуулсан өдөр. Та нарын заримд нь их онцгой өдөр байх болно. Ялангуяа гэнэтийн явдлууд өөрчлөлтүүд болон эргэлтүүд танд хэт их төвөг болохгүй бол шүү дээ. Гэнэтийн ухаарал танд хэд хэдэн сэтгэл хөдлөм боломжуудыг олгоно. Тэсвэртэй мэлхийнүүдийн хувьд санаанд тань багтаж байсан ч гэсэн ямар нэгэн асуудлыг зохицуулахад оролцсоны хэрэггүй. Орчлон ертөнцийн ямар ч асуудал дахин давтагдаж байсан ч та түүнээс хол байж эрх чөлөөг хүчтэй мэдэр. Тиймээс нэгэн хэвийн амьдралын хэв маягаас тань өөр одоогийн байгаа амьдралд тань амт нэмэх ямар нэгэн зүйл хийх гэж оролд.
Нум: Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Өнөөдөр хүсэл эрмэлзлэл нэмэгдэн хийх ёстой зүйлийнхээ чиг хандлагыг олж мэдэх болно. Хэт их идэж уухаас аль болох татгалзаарай. Өөрийн давуу талаа ил тод харуул. Энэ уриа нь амжилттай хэрэгжих болно. Гэвч яг одоо цаг нь биш ч байж мэднэ. Энэ уриа хэрэгжиж эхлэх үед ажигч гярхай бай. Үл хөдлөх хөрөнгө болон мөнгөний хувьцаагаа хувиарлахаа ирэх 2 долоо хоног хүртэл түр хугацаанд хойшлуулсан нь дээр.
Матар: Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Таны хайр дурлал мөнгө болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч цаашлаад дурлалын паян үүсч болзошгүй бөгөөд асуудалтай байсан хайрын харилцаа тань эргээд сайжирна. Матрынханыг хайр дурлалын адал явдал хүлээж байна. Зарим матрууд таныг гайхшируулсан хайрын санал болон амлалтыг хүлээн авч магадгүй. Гэсэн хэдий ч хайрын саналыг хүлээн авах эсэхээ нухацтай бодож шийдвэрээ дараа долоо хоног хүртэл хойшлуулаарай. Учир нь энэхүү саналууд түр зуурын шохоорхол байж болох юм. Гэвч аль хэдийн эхэлсэн хайрын харилцаа нь урт хугацаанд үргэлжлэх болно.
Хилэнц: Маргалдах өдөр. Энэ өдөр та маш тэсвэр тэвчээр хатуужилтай байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудлыг нүүр нүүрээ харж байж шийдвэрлэ. Зарим найз нөхөд чинь бүтэхгүй зүйл санал болгоно. Үүнийг зөвөөр өөртөө хүндрэл гаргахгүйг шийдвэрлэ. Удтал хэлэлцсэний дүнд та 2 ойлголцоно. Зөв хооллолт дасгал хөдөлгөөний хөтөлбөр гэх мэт эрүүл амьдралын хэв маягтаа илүү анхаар. Хайр дурлалын шинэхэн харилцаанд болгоомжтой ханд.
Бумба: Мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглахтай холбоотой өдөр. Энэ өдөр эхэлсэн ажил хэрэг амжилттай бүтнэ. Өвчин тусвал бүхэл бүтэн хэлхээ өвчний эх үүсвэр болно. Иймээс иж бүрэн эмчилгээ шаардагдана. Нүдний хараа, чихний сонсголдоо их ачаалал бүү өг. Олж авсан мэдээллээ бүхний ашиг тусьн тулд зориул.
Загас: Өнөөдөр зарим нэг бэрхшээлүүд тулгарна. Идэвхтэй хөгжөөнтэй байдал нь бүтэлгүйтлийг багасгах хамгийн зөв арга бөгөөд сэтгэлийн түгшүүрээс сэргийлнэ. Гэр орны өмнө хүлээх хариуцлага гарч ирнэ. Хүч өгөх нэгэнтэй өөрийн зорилго болон сонирхлыг хуваалцан нэгдвэл өөрийгөө идэвхжүүлэхэд амархан болно. Энэ долоо хоногийн сүүлээр хадмуудтайгаа болон сургуулийн андуудтайгаа оройн зоог баривал таатай байх болно.