ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.04/

эрүүл мэнд2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 502 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 194 хүн хэвтсэн бөгөөд 114 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна

Эх сурвалж: ХӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин:

Баянхонгор аймгийн Баянлиг, Хэнтий аймгийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Тарагт сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн байна. 1 ямаа, 2 үхэр өвчилсөн бөгөөд хязгаарлалтын хорио цээрийн дэглэмтэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар:

2015 оны 04-р сарын 29-ны байдлаар 26378 тохиолдол бүртгэгдэж, 10948 (41.5%) нас баржээ. 864 эрүүл мэндийн ажилтан өртөж, 503 (58.2%) нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 22, Сьерра-Леонд 11 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …