Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.
Энэхүү жүжгийг найруулагч Э.Санчигдан, зураач Б.Төмөрхуяг/СТА/,хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг/УГЗ/ нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байсан түүхтэй. Залуу халуун насандаа УДЭТеатрын тайзнаа бүтээлээ туурвиж хүний тухай, хүн хүнээ үгүйлэх хайрла хсэтгэлийн тухай үзэгч олонтойгоо хүүрнэж байсан Э.Санчигдан найруулагчийн найруулсан энэ жүжгийг түүний анд Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж, түүхт Ялалтын 70 жилийн ойн баярын өдөртэй зэрэгцэн нээлтээ хийн,үзэгч олондоо бэлэг барьж байна.
Дүрүүдэд:Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА ББолормаа, СТА Б.Нармандах, СТА.Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Б.Золжаргал,Г.Алтангэрэл,Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглоно.
Нээлтийн тоглолт 5-р сарын 8, 9, 10, 13, 14, 16, 24-нд 19 цагт УДЭТеатрт
Дэлгэрэнгүй мэдээллийг 70128999, 99199794, 99026929
Үнэгүй хүргэлт 1900-1617
Иймд оюунлаг үзэгчдээ Улсын Драмын Эрдмийн Театрт морилон саатахыг урьж байна.