Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг75 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.