Нийслэлийн Засаг дарга “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх тухай” А/358 дугаар захирамж, нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Мөн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, ажлын явцын тайланг энэ оны 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах талаар Зөвлөх багтай гэрээ байгуулан хамтран ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.