“МИАТ”-ийн захирлуудын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ

miat “МИАТ”-ийн удирдлагуудын дайны эрсдэлийн сангаас мөнгө угаасан хэргийг прокурорын байгууллагаас хэд хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож,  Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг гэм буруутайд тооцож яллагдагчаар татаад байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутгажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …