Цаг барих соёл мэддэггүй “мангас” Жагаа

Хоёрхон хоногийн өмнө буюу 05 сарын 03-ны өдөр “дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиосон. Гэтэл эл өдрийнх нь орой олон нийтийн тодотголтой ганц телевизээр эфирийн цаг эвдэж Тавантолгойн нэвтрүүлэг гарсан гэдгийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь өөрөө мэдэгдсэн.

download-2 download-600x233

Тэгвэл нэвтрүүлэгт оролцох цагаа баримталсангүй гэж хэлснийхээ төлөө сэтгүүлч алгадуулаад, элдвээр хэлүүлсэн энгийн жишээ энэ.

Олон нийтийн цахим сүлжээгээр Ийгл телевизийн студид өрнөсөн бичлэг хүчээ авч байна. Зарим хэсэг нь хэн дуртай нь сэтгүүлч рүү дайрч доромжилдгийг буруушаасан бол зарим хэсэг нь “эр хүний хооронд ийм асуудал байх” мэтээр ханджээ.

Эцсийн дүндээ туршлагатай улстөрч цаг барих соёл гээчийг мэдэхгүй, үзэгч, олон нийтийг хүндэтгээгүй, эфирийн цаг бол ягштал баримтлах хууль дүрэм гэдгийг мэддэггүй гэдгийг харуулсан хэрэг гэдэгтэй маргахгүй биз.

CEOGHKuUEAENYSRОлон жил дуншаад өнөөг хүртэл мэндэлж амжаагүй байгаа “хэвлэлийн эрх чөлөөний хууль” нь батлагдаагүй, эрэн сурвалжлах, асуудал хөндөөд явахад хэн дуртай нь шүүхэд өгнө, нэр хүндэд халдлаа гэдэг ийм л эрх чөлөөт сэтгүүлзүйтэй улс юм.

 

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …